Posts

Showing posts from 2018

Хэрхэн 3DS MAX 2016-2019 үнэгүй татаж авах вэ?

Image
Яг цагаа тулахаар 3d max олдохгүй их зовдог шүү. Удаан зовж2 татаж авсан ч асуудалтай байх нь элбэг. Харин нэг дажгүй зүйл олсоноо та бүхэндээ хүргэж байна. сүүлийн хэдэн жил 3д-г ямар ч асуудалгүй татаж суулгасан шүү. Тэгэхээр юу вэ гэхээр Autodesk-н оюутан сурагчдад зориулсан хувилбар нь үнэгүй татагддаг бөгөөд 2 жилийн лицентэйгээ ирдэг. Шаардлагтай зүйлс: autodesk-н account (байхгүй бол нээх боломжтой) Дараах хаягаар ороод 2016-2019 хүртэлх хүссэн хувилбараа 2 жилийн эрхтэйгээр татаж аваарай. Амжилт над дээр дараарай!

МОНГОЛЫН АРХИТЕКТУР, ХОТ БАЙГУУЛАЛТЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ

Image
Товчхон Манай эриний YI-XY зууны үеийн архитектурын хот, суурины орон зайн байгууламжид бурхан шашинг агуу их хүчтэн мэтээр дүрсэлж байсан бол XY-XYII зууны дэлхийн архитектурт Ренесансын гүн ухааны үзэл санааг илэрхийлсэн хурц архитектуртаа эргэн орсон түүхтэй. “Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн хөгжүүлэх” тойм зургийг манай ууган архитектор Н.Чимэд оролцон ЗХУ-ын “ГИПРОГОР” институтэд боловсруулснийг 1950-иад оны эхээр хэрэгжүүлж эхэлсэн. ЗХУ-ын архитектурын нөлөөгөөр 60-аад оны дунд үеэс орон нутгийн байгаль цаг уур, хүний гоо зүйн эрэлт хүсэлтийг харгалзахгүйгээр хот суурин газрыг нэг хэвэнд цутгасан юм шиг барилгажуулсан. Ингэснээр архитектурын уран сайхны зохиомж нь уйтгартай байдалд орж орон сууц, олон нийтийн барилгуудын дүр төрх, архитектур ердийн энгийн “ХАЙРЦГАН” архитектурын хэлбэрт орсон бас нэгэн түүх эхэлдэг. XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилгын хийц бүтээц, арга барил нь дараах онцлогтой: а).  Монгол гэр барих арга ух...