Архитектурын акустик A.AR225
Архитектурын акустик Акустик: Барилга байгууламжийн гадаад дотоод орчинд төрөл бүрийн дуу авиа үүсч байдаг. мөн үйл ажиллагаанаас дуу чимээ үүсч байдаг. Дуу чимээ нь ажиллагсад, үйлчлүүлэгчид төдийгүй орчинд амьдарч буй оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй. Барилга байгууламжийн орчинд үүссэн дуу чимээг зохистой түвшинд байлгах шуугианаас тусгаарлах арга ажиллагааг архитектурын акустик гэнэ. Акустикийн судлагдахуун: барилга, байгууламжийн дотоод орчинд явагдах дууны долгион бүтээц, материалын дуу ойлгох болон шингээх шинж чанарын хэмжилт үзвэрийн газрын архитектур акустик төлөвлөлт Реверберацын хугацаа: Үзвэрийн газрын дууны долгионы тархалт болон дууны долгион хүрэх боломжийг реверберацын хугацаагаар тооцдог. Ингэснээр дууны даралтыг нэмэгдүүлэх, долгионыг зохицуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Акустикийн төсөл нь Лекц Хурлын танхим Концептын заал Кино театр зэрэг олон нийтийн, үзвэрий...