АРХИТЕКТУРЧ /Architect/
Хийж гүйцэтгэдэг ажил:
Хот суурин, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний, үйлдвэрийн, орон сууцны барилга байгууламжуудыг төлөвлөх, зураг төсөл зохиох, барилгын угсралтын болоод ашиглалт, засварын ажлын үед хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг хийнэ. Зарим тохиолдолд архитектурч нь загвар гаргахын өмнө орчны нөлөөллийн судалгаа, бүсийн сонголт, зардлын шинжилгээ болон газар ашиглах судалгааг хийх шаардлагатай болдог. Барилгын анхан шатны төлөвлөгөө батлагдсаны дараа эцсийн төлөвлөгөө, барилгын гадаад деталийг хийдэг. Уг зураг төсөлд агааржуулалт, халаалт, цахилгааны систем болон холбооны систем, сантехникийн систем, газрын байршлын төлөвлөгөө ордог. Барилгын дизайныг хийхэд бүсийн код, бүсчлэлийн хууль, галын дэг журам болон бусад шаардлагууд болох хөгжлийн бэрхшээлтэй хүн нэвтрэх гарц зэргийг харгалзсан байх ёстой.
Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл:
Компьютер, хэвлэгч, олшруулагч, барилгын зургийн хэрэгсэл, шаардлагатай тооцооллын болон бусад техник хэрэгсэл гэх мэт.
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл:
Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл: Архитектурчийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл:
Архитектурын шинэ онол, хэрэглээний арга зүйг боловсронгуй болгох, сайжруулах, танилцуулга болон сурталчилгаа хийж, ажлын захиалга авах.

- Үйлчлүүлэгчтэй зөвлөлдөж, барилгын төрөл, хэв маяг, хэмжээг тогтоохын тулд барилгын талбайг судлах.
- Барилгын зураг төсөл, материал, тооцоолол, ашиглалтад өгөх хугацааны талаарх мэдээллээр хангах.
- Барилгын төслийн баримт бичиг, таталбар зураг, жижигрүүлсэн зураг бэлтгэх, бүтээцийн, тоног төхөөрөмжийн, гоо зүйн элементүүдийг зураг төсөлд тусгах, өвөрмөц онцлог загварыг бэлдэх.
- Барилга угсралтын ажилд бэлтгэх, захиалагч тендер зарлахад ашиглах техникийн тодорхойлолт, гэрээний баримт бичгийг бэлтгэх, зөвлөх.
- Төслийн боловсронгуй зураг бэлдэх.
- Барилгын төслийн гэрээг бэлтгэх, гэрээ байгуулах.
- Барилгын талбайд очиж, барилгын ажил архитектурын төлөвлөгөө, норм норматив, чанарын стандартад нийцүүлж явагдаж буй эсэхийг шалгах.
- Архитектурч нь барилгын агууламж, баригдсан нөхцөл, механикийн систем нь барилгад хэрхэн нөлөөлөхийг мэддэг байх.
- Барилгын ерөнхий загварыг гаргахын зэрэгцээ нүдэнд харагдах, мөн функционал байдал нь сэтгэл ханамжтай байхаар дизайныг шийдэх.
- Барилгын дизайны ажилд гарсан гэнэтийн урьдчилан төлөвлөөгүй асуудлыг шуурхай шийдвэрлэх.
- Барилга байгууламжийн төлөвлөлтийг дэлхийн болон өөрийн орны уламжлалт архитектур дизайн хослуулах аргыг судалж, эрдэм шинжилгээний ажил явуулах.
Компьютерийн хэрэглээний мэргэжлийн програм, эзэмшсэн, гадаад хэлний мэдлэгтэй, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах чадвартай байх.
Бие хүний онцлог шинж чанар, чадварууд:
Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, техник, бүтээлч сэтгэлгээтэй, бие дааж болон багаар ажиллах, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай, өнгөний болон уран сайхны мэдрэмжтэй байх.
Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл:
Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл: Хэвийн.
Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм:
Ердийн.
Ажлын явцад гарч болох эрсдэл:
Барилгын зураг төсөл, төсвийг алдаатай гүйцэтгэснээс санхүүгийн алдагдалд орж болзошгүй.
Ирээдүйд ахих дэвших боломж:
Барилга, архитектурын салбарт авьяас, чадвар, мэдлэгээ дайчлан ажиллаж, зөвлөх архитектурч болох, бүтээн байгуулалтын томоохон төсөлд оролцох.
Баярлалаа маш хэрэгтэй мэдээлэл байнх.
ReplyDelete