Posts

Showing posts from March, 2015

Архитектурын акустик A.AR225

Архитектурын акустик Акустик: Барилга байгууламжийн гадаад дотоод орчинд төрөл бүрийн дуу авиа үүсч байдаг. мөн үйл ажиллагаанаас дуу чимээ үүсч байдаг. Дуу чимээ нь ажиллагсад, үйлчлүүлэгчид төдийгүй орчинд амьдарч буй оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй.  Барилга байгууламжийн орчинд үүссэн дуу чимээг зохистой түвшинд байлгах шуугианаас тусгаарлах арга ажиллагааг архитектурын акустик гэнэ. Акустикийн судлагдахуун: барилга, байгууламжийн дотоод орчинд явагдах дууны долгион  бүтээц, материалын дуу ойлгох болон шингээх шинж чанарын хэмжилт үзвэрийн газрын архитектур акустик төлөвлөлт Реверберацын хугацаа: Үзвэрийн газрын дууны долгионы тархалт болон дууны долгион хүрэх боломжийг реверберацын хугацаагаар тооцдог. Ингэснээр дууны даралтыг нэмэгдүүлэх, долгионыг зохицуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Акустикийн төсөл нь  Лекц Хурлын танхим Концептын заал Кино театр зэрэг олон нийтийн, үзвэрий...

Орон сууцны барилга БНбд 31-01-01

1. Энэ нормыг “Барилга-Архитектур” корпорацид боловсруулав. Боловсруулсан: архитектурын ухааны доктор Д.Хайсамбуу, инженер Б.Цэцгээ, Т.Алтанцэцэг, Г.Цолмон. Боловсруулахад оролцсон: магистр архитектор Г.Мягмар, дэд профессор, архитектор Ч.Дагшигдорж, архитектор Г.Лувсандорж, дэд доктор Г.Намхайжанцан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, инженер Х.Ончиг. Редактор: магистр Г.Мягмар 2. Монгол Улсын Дэд бїтцийн сайдын 2001 оны 07 дугаар сарын 06-ны єдрийн  190 дїгээр тушаалаар батлав. 3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бїтцийн хєгжлийн сайдын 1998   оны   23   дугаар   тушаалын   нэгдїгээр   хавсралтын   4   дїгээрт   заасан Жилые здания (СНиП 2.08.01-89* ) нормыг мєрдєхгїй болов. үргэжлэл татах

АРХИТЕКТУРЧ /Architect/

Хийж гүйцэтгэдэг ажил: Хот суурин, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний, үйлдвэрийн, орон сууцны барилга байгууламжуудыг төлөвлөх, зураг төсөл зохиох, барилгын угсралтын болоод ашиглалт, засварын ажлын үед хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлыг хийнэ. Зарим тохиолдолд архитектурч нь загвар гаргахын өмнө орчны нөлөөллийн судалгаа, бүсийн сонголт, зардлын шинжилгээ болон газар ашиглах судалгааг хийх шаардлагатай болдог. Барилгын анхан шатны төлөвлөгөө батлагдсаны дараа эцсийн төлөвлөгөө, барилгын гадаад деталийг хийдэг. Уг зураг төсөлд агааржуулалт, халаалт, цахилгааны систем болон холбооны систем, сантехникийн систем, газрын байршлын төлөвлөгөө ордог. Барилгын дизайныг хийхэд бүсийн код, бүсчлэлийн хууль, галын дэг журам болон бусад шаардлагууд болох хөгжлийн бэрхшээлтэй хүн нэвтрэх гарц зэргийг харгалзсан байх ёстой. Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл: Компьютер, хэвлэгч, олшруулагч, барилгын зургийн хэрэгсэл, шаардлагатай тооцооллын болон бусад техник хэрэгсэл гэх мэ...