Монголын боловсрол миний жишээн дээр
Миний түүх 2010 онд 12-аар ангиа төгсөөд ирээдүйн мэргэжлээ сонгох гэдэг хүндхэн асуудалтай тулгарлаа. Тухайн үеийн миний байдал хэцүүхэн байсан тул мөрөөрөө явж байгаад Улаанбаатар дээд сургуулийн интерьер дизайны ангид орчихож билээ. Хүндхэн байсан гэдэг нь миний дэргэд зөвлөгөө өгчихөөр ганц ч хүн байгаагүй билээ. 12-р ангийн хонхны баяраа хүртэл ганцаараа бэлдэж ганцаараа явсансан. Хэн ч надад цэцэг өгөхөөр ирээгүй шиг санагдаж байна. Би гомдсон эсэхээ сайн мэдэхгүй байна бүрэг ичимхийгээсээ болоод сэтгэл хөдлөл тааруулдаа. Сургууль сонгох цаг ирлээ хөөрхөн зурах авьяастай болохоор нэмэлт шалгалтаар зураг авах ангиудад л орохоор сонгож байсан. Өөр бусад мэргэжлүүдийн талаар төсөөлөл мэдлэг ч байхгүй. тэр үед чинь нэт ч ховор, компьютер ч үнэндээ түгээмэл байгаагүй байхаа. айл бүрт компьютер байх нь ховор байсан. Тэгээд миний очиж анкет бөглөсөн 3 сургууль байдаг юм. Улаанбаатар дээд сургууль - интериер дизайны анги , ШҮТИС - архитектур , ХААИС - эдийн засаг. Бодох...