Интерьер дизайн гэж юу вэ?
Миний бие^^ 2014 онд Улаанбаатар их сургуулийг Интерьер дизайн мэргэжлээр төгссөн. Дөнгөж төгсөөд одоо ажил хайж байгаа шинэхэн боловсон хүчин болно.
Мэргэжилдээ дур сонирхолтой, зураг скиз, 3д программ, шинэлэг шийдэл бүхнийг сонирхож хийхийг хүсдэг, харин өөрийгөө илэрхийлэх тал дээрээ тааруу2. Ингээд энэхүү блогоор дамжуулан надтай улам сайн танилцаж, монголын интерьер дизайны цахим ертөнц болон өөрийн хийж бүтээсэн ажилуудын талаар мэдээллүүдээр уулзахдаа таатай байх болно.
Монголд Интерьер дизайнер гэх мэргэжил хүн болгон мэддэгүй юм шиг байгаан гадны нэршил болохоор тэгдэг биз. Интерьер дизайн гэх мэргэжлийн талаар ерөнхий ойлголт өгөх үүднээс энэхүү нийтлэлийг бэлдээ.
Интерьер дизайн нь дотоод засал чимэглэлийг нэрлэдэг бөгөөд
энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох
хэрэглээний урлаг бөгөөд хүн төрөлхтний амьдралын шинэ соёлын орчныг илүү
бүтээлч, идэвхтэй, өөдрөг орон зайтай байлгахын тулд бодит үнэ цэнэ болон
үүрэг, технологийн талаарх судалгаа мөн амьдралын орчин, үйлдвэрлэлийн орчин,
ажлын орчин, соёлын орчин, баяр ёслолын орчин, үзэгдэх орчин зэрэг олон гадна
дотно орчныг шийддэг.
Интерьер дизайны гол зорилго нь таны дотоод орон зайг тав
тухтай мөн урлагийн зохицолдоотой
таныг болон таны гэр бүл цаашлаад танай байгууллагыг дүр төрх онцлогыг
илэрхийлэх тийм шийдлийг бодит болгох явдал юм.
Интерьерийн хамгийн гол зарчим нь түүнийг бүрдүүлж байгаа
дээрх олон элементүүдийг тухайн орон зайн зориулалтын утга агуулгад нийцүүлэн
цогцлон шийдэхэд оршдог.1
Харин интерьер дизайнэр хүн нь дотоод орон зайг урлаг
гоо сайханы мэдрэмжээр баяжуулан хүний хүсэл таашаалд нийцсэн, өрөө
тасалгааг бий болгоход чиглэгднэ.
Интерьер дизайнэр нь дотоод дизайн, барилгын зураг төсөл,
тавилгын дизайн, үзэсгэлэнгийн дизайн, үзэгдэх орчин, дотоод иж бүрдэл болон
гоёл засал, хотын дизайн, олон нийтийн дизайн, орчны дизайн, бөс даавуун эдлэл,
барилгын дүрслэх урлаг, техникийн зураг төсөл, алтны зураг төсөл гэх мэт
компанид болон кино дизайнер, их дэлгүүрийн интерьер засалчин, группын зар
сурталчилгааны алба, график дизайнер, өнгөний мэргэжилтэн, зар сурталчилгааны
дизайнер, тавилгын дизайнераар тус тус ажиллах боломжтой байдаг байна.
Интерьер дизайнэрийн төлөвлөх орон
зай нь архитектурын шийдэлээс шууд хамааралтай байдаг бөгөөд энэ шийдэл нь
тухайн интерьерийн үндсэн суурь болж өгдөг. Эдгээрээс дурьдвал:
- Архитектурын
шийдэл (барилгын үндсэн дизайн)
- Интерьер
дизайн (дотоод орон зайн)
- Экстерьер
дизайн (гадна пасад)
- Ландшафт
дизайн (зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж)
Хүн орчноосоо бүрэн хамааралтай
амьдардаг. Интерьер дизайны хүнд нөлөөлөх нөлөө нь маш өндөр. Өрөөний ханын
өнгө, тавилгын байршилаас эхлээд бусад олон зүйлийг зөв тохируулж чадвал тухайн
хүн орчноосоо тайван байдал, эрч хүч, сэтгэл ханамж, онцгой мэдрэмж зэрэг олон
эерэг үр дүнг өөртөө болон хамтрагчид, харилцагч үйлчлүүлэгчиддээ бий болгож
чаддаг.
Ялангуяа бизнесийн салбарт тухайн
байгууллагыг илэрхийлэх үндсэн дүр төрх нь маркетингийн өндөр ач холбогдолтой
байдаг. Үүнийг байгууллагын ерөнхий дизайн болон интерьер экстерьерийн шийдэлд
тусгах нь тухайн байгууллага өөрийн дизайны үндсэн шийдлээ цогцоор нь
хэрэгжүүлэх боломжтой байдаг.2
Интерьерийг бүрдүүлэгч элементэд
тэр орон зайг хязгаарлаж буй материаллаг биет буюу хийц, материал, цаашилбал
түүний өнгө, гадаргуу, тэдгээрийн тус тусын физик механик, биологи гэх мэт
шинжүүд ордог. Орон сууц, олон нийт, үйлдвэрийн болон бусад зориулалтын ямарч
барилга дотор явагдах үйл ажиллагаа тус тусын онцлогтой, технологитой, өвөрмөц
нөхцөлүүдийг шаарддаг.
Тантай холбогдож болох болов уу?
ReplyDeleteholboo barih arga bgaa bolov uu uurtei chin zuvulguu avah gesen uym aa :))
ReplyDeleteболноо мэйлээр холбогдож болийшд
DeleteИнтерьер чиглэлээр аль улсад сурвал зүгээр вэ.
ReplyDeleteевропын улсууд их зүгээр ойрхондоо гэвэл солонгос бас дажгүй юм санагдаад бгаа. ажилаад сургалтаа төлчих боломжтой. Жинхэнэ утгаар урбан болон архитектураар хөгжиж бгаа нь нэг улс бсан юу билээ герман цаана бдаг жижиг улс. тэнд интерьер ч тэрийгээ дахиад илүү хөгжиж байж магад. тийшээ л явмаар санагдаад бдийшд 😁
DeleteЭнэ мэргэжлээр суралцахын тулд ямар хичээлүүдийг түлхүү эзэмших вэ?
ReplyDeleteГар зураг скиз сайн гаргадаг байх хэрэгтэй. Ихэнх сургуулиуд эхний 2 жилдээ хар зураг болон уран зураг ордог. Дараа нь порграмм л түлхүү орно доо. Ихэвчлэн AutoCAd, 3d max, Photoshop зэрэг программ дээр ажилладаг.
Deleteenkhees.life@gmail.com хаягааар холбогдоо барих утсаа өгөөч... асуух юм байна
ReplyDeleteСн бнуу архитектур болход геометр физик хамаатай юу?
ReplyDeleteШҮТИСд бол матын оноо л хамаарна. Нэмэлтээр зургийн шалгалт авдаг. Физик тийм хамаатай биш.
DeleteOilgloo bayrllaa😊
Deletearchi interior ene 2 mergejliin ali n iluu tsaashd heregtei ajiliin bairnii bolomj career osoh handlaga ih bh ve?
ReplyDeleteЕрөн бол архитектур, интерьер бол хагас удирдах мэргэжилдээ ордог ч одоогийн байдлаар монголд томхон дэлгүүрийн худалдагч нтртээс ч багахан цалин авч байна. барилгын салбар болохоороо ачаалалт ихтэй, ажлаа дуусгахгүй бол хариулахгүйшд хэхэ. би интерьерийг сурчаад архитектур нь дээр юм байна гэж бодсон. архитектурыг сурчаад инженер дээр гэж санагддаг юм байналээ. Гэхдээ одоо бол интерьер, архитектур бол ид хөгжиж цэцэглэж байгаа үе болж байна. боломж байвал гадаадад сур болохгүй бол шүтисдээ сур ☺
DeleteSn bn uu ymr ymr 4 hichel songovol zuger ve
ReplyDeleteаль сургуульд ямар мэргэжлээр сурч байгаа юм бэ?
DeleteАрхитектур болход мат зураг 2 л хэрэгтэй юу?
ReplyDeleteАрхитектур болход мат зураг 2 л хэрэгтэй юу?
ReplyDeletesain bnu bi taiwani ulsad architecture mergejileer surdag ymaa ene jil 4r kurs, tugsuh kursin ajlaa ymar sedweer hiiwel zgr we? odoo mngold tulgamdaad bgaa asuudal tanii bodloor yu we? (medeej barilgiin salbar dr kkk)
ReplyDeleteСайн байна уу
DeleteГадаадад сурж байвал сэдвийг өөрийн улсын онцлогтой холбоод онцгой байх боломжтой гэж боддог.
Харамсалтай нь та аль хэдийн төгсчихсөн үү.
enervate meregjileer zovhon zuragiin hicheellel heregtei yu
ReplyDeleteene meregjleer
DeleteЗураг болон мат хэхэ
DeleteТа одоо бол аль хэзээний мэргэжлээ сонгоцон байх
Hi sn bnu? interior design ii talaar zuwulguu awch boloh bolow u?
ReplyDeleteУучлаарай одоо л харж байна даа жилийн өмнө бичиж хэхэ
DeleteSain bnuu bi interior design mergejliig sonirhood bga ymaa ghde zurah awyas bhgv ugna aygvv medremjtei dotood zasal chimegleld aygvv durtai surahiin tuld zaawal zurj chaddag baih yctoi yu
ReplyDeleteСайн байна уу,
DeleteЗурах авьяас байхгүй ч энэ мэргэжлээр сурах боломжтой. Зурах чинь бол авьяас шаардлагагүйээ, сурж болдог зүйл шүү.
Орчин үед бол бараг гараараа зурахаа болиод байна дөө.
Сонирхож байвал хийгээд үзээ. Бакалаврын мэргэжил бол эхний 2 жилдээ суурь хичээл үздэг болохоор тэр хүртэл мэргэжлээ өөрчлөхөд бол асуудалгүй байдаг гэж боддог.
Хийж үзэж байж мэднэ шүү дээ.
Сайн байна уу Интерьер дизайнар болход математик даа сайн байх ёстой юу ?Ер нь ямар2 чадвар шаардлагатай вэ?
ReplyDeletesn bnuu interier architecture aar Solongost suraad irlee ghd ajliin bairnii oldots her bdg bol?
ReplyDeletemedeelel zuigeer eysh uguh heregteiyu
ReplyDeleteIntrerier dizainaar suraad tugsvul ajliin bair her ve bas mat chuhal uu hariulaad uguurui bayrlalaa
ReplyDelete