Studio Ghibli - Миний зүрх сэтгэлийг эзэмдэгч Хаяо Мияазаки


Нийтлэлийн агуулга: Жибли студийн талаар, монгол хэл дээр үзэх боломжтой кинонуудын хаягууд, кинонуудын гайхалтай soundtrack, сэтгэлд хоногшсон дуунууд




Studio Ghibli гэгч нь Япон орны өмнөд хэсэгийн Коганэид байрлах анимейшн киноны студи юм. Уг студи нь анимэ кино хийдгээрээ алдартай. Жибли Студи нь Салхит Хөндийн Наүшикаа бүтээлээрээ амжилт олж 1985 оны 6 сард Шотэн Токүма-н санхүүжилттэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Компаний лого болох Тоторо(ойн аврага савдаг) нь Мияазаки -н Миний хөрш Тоторо киноноос эхтэй. 

Жибли Студи нь арван есөн кино, цөөн хэдэн богино хэмжээний кино, телевизийн зар сурталчилгаа, телевизийн кино бүтээжээ. Жибли студийн 8 кино нь Японд хийгдсэн 15 өндөр үнэлгээтэй анимэ кинонд шалгаран орсон ба тэр дунд дэлхий даяар $274 сая гаруй ашиг олсон Spirited Away нь хамгийн өндөрт бичигдэж байжээ.

Мөн түүнчлэн Жибли студийн олон анимэ нь Анимэйж Аниме Гран При -ээр шагнуулсан ба дөрөв нь Оны шилдэг анимейшн төрлөөр Японы Анимэ Академийн шагнал хүртсэн. 2002 онд Spirited Away нь Академийн шагнал Шилдэг Анимэйшн төрлөөр Алтан баавгай болон Оскар авчээ.

Нэр

Жибли гэх нэр нь Хаяо Миязаки -н Капрони Кa309 Джибли –н тухай бодож өгсөн нэр юм. Итали нэр үг "ghibli" буюу “джибли” нь Sirocco –н Араб нэрнээс үүсэлтэй “газрын дундад тэнгисийн салхи” гэх утгатай үг бөгөөд "анимэ үйлдвэрийн салбарыг өөрчлөх салхи" гэсэн санааг агуулан ашиглагджээ. Энэхүү итали үг нь маш хатуу "дж" авиаг үүсгэдэг ч Студийн нэр болох япон хэллэгтээ зөөлөн ж ашиглан хэлэгддэг байна.

Түүх

Уг студи нь 1985 оны 6 сард байгуулагдсан бөгөөд найруулагч Миязаки Хаяо, Такахата Исао, продюсер Сүзүки Тошио нар толгойлдог байна. Жибли Студи нь 1984 онд Миязаки-н бичин найруулсан, Toei Company-аар хөрөнгөжсөн Салхит хөндийн Наүшика гэх анимэйшний амжилтын дараахан үндэслэгдсэн байна. Энэхүү киноны үүсэл нь Animage сэтгүүлд хэвлэх зорилготойгоор бичигдсэн Миязаки-н цуврал манга-аас гаралтай ажээ. Жибли Студийн ихэнх анимэйшнүүдийг Миязаки найруулж байсан бөгөөд хоёр дахь хамгийн бүтээл ихтэй найруулагч нь Галт цохын булш киногоороо танигдсан Такахата билээ. Бусад найруулагч нар гэвэл Кондо Ёшифүми, Морита Хироюки, Миязаки Горо орно. Хөгжмийн зохиолч Хисаиши Жо нь ихэнх Миязаки-н бүтээлүүдэд хөгжмийг нь зохион найруулж өгсөн ажээ. 
1996 оны 8-р сард Дисней болон Токума Шотен нар Жибли студийн анимейшнуудийг Диснэйгээр олон улсад гаргахаар болжээ. 
Жибли-ийн ихэнх ажлууд нь Японы нээгддэг байжээ.2001 оны 10 сард Токиод Жиблигийн кино болон өөр хаа ч үзэх боломжгүй богино хэмжээний кинонуудтай мүзэй нээлтээ хийв. 

Бүтээлүүд

Онцлох амжилтууд

  • Жиблигийн түүхэнд анхны Box-оffice-д амжилт олсон: Kiki's Delivery Service.
  • Хамгийн өндөр амжилт гаргасан бүтээл of 1989 in Japan: Kiki's Delivery Service
  • Хамгийн өндөр амжилт гаргасан бүтээл of 1991 in Japan: Only Yesterday
  • Хамгийн өндөр амжилт гаргасан бүтээл of 1992 in Japan: Porco Rosso
  • Хамгийн өндөр амжилт гаргасан бүтээл of 1994 in Japan: Pom Poko
  • Хамгийн өндөр амжилт гаргасан бүтээл of 1995 in Japan: Whisper of the Heart
  • Жибли студийн анхны компьютер график ашигласан: Pom Poko
  • The first Japanese film in Dolby Digital: Whisper of the Heart
  • Мияазаки анхны компьютер график, Жибли студийн анхны дижитал тони ашигласан, Японы түүхэн дэхь 10 тэрбум иен /японы мөнгөн тэмдэгт/ илүү давсан анхын хүүхэлдэйн кино түүнчлэн тухайн жилдээ Үндэсний Акедемик Авард-аас хамгийн шилдэг зураглал: Princess Mononoke
  • Жибли студийн анхны 100% дижитал процесс ашигласан: My Neighbors the Yamadas
  • Миаязаки анхны 100 хувь дижитал ашигласан; The first Miyazaki feature to be shot using a 100% digital process; the first film to gross $200 million worldwide before opening in North America; the film to finally overtake Titanic at the Japanese box office, becoming the top grossing film in the history of Japanese cinema; the only anime winner of an Academy Award for Best Animated Feature, and the only winner to be made outside the English-speaking world; the only traditionally-animated winner, so far, of an Academy award for Best Animated Feature: Spirited Away

Кино


✅ - монгол хэлээр үзэх боломжтой
#Уран сайхны бүтээлНээлтНайруулачЗохиолчЗураглаачХөгжим

Бүрэн хэмжээний

1Castle in the Sky ✅8 сарын 2, 1986Хаяо МиязакиHayao MiyazakiIsao TakahataJoe Hisaishi
2Grave of the Fireflies4 сарын 16, 1988Isao TakahataIsao TakahataToru HaraMichio Mamiya
3My Neighbor Totoro ✅Hayao MiyazakiHayao MiyazakiJoe Hisaishi
4Kiki's Delivery Service✅7 сарын 29, 1989Hayao Miyazaki
5Only Yesterday7 сарын 20, 1991Isao TakahataIsao TakahataToshio SuzukiKatz Hoshi
6Porco Rosso ✅7 сарын 28, 1992Hayao MiyazakiHayao MiyazakiJoe Hisaishi
7Pom Poko7 сарын 16, 1994Isao TakahataIsao TakahataKōryū, Manto Watanabe, Yōko Ino, Masaru Gotō, Ryōjirō Furusawa
8Whisper of the Heart ✅7 сарын 15, 1995Yoshifumi KondōHayao MiyazakiYuji Nomi
9Princess Mononoke ✅7 сарын 12, 1997Hayao MiyazakiJoe Hisaishi
10My Neighbors the Yamadas7 сарын 17, 1999Isao TakahataIsao TakahataAkiko Yano
11Spirited Away ั✅7 сарын 27, 2001Hayao MiyazakiHayao MiyazakiJoe Hisaishi
12The Cat Returns ✅7 сарын 19, 2002Hiroyuki MoritaReiko YoshidaToshio Suzuki and Nozomu TakahashiYuji Nomi
13Howl's Moving Castle ้✅11 сарын 20, 2004Hayao MiyazakiHayao MiyazakiToshio SuzukiJoe Hisaishi
14Tales from Earthsea7 сарын 29, 2006Gorō MiyazakiGorō Miyazaki and Keiko NiwaTamiya Terashima
15Ponyo7 сарын 19, 2008Hayao MiyazakiHayao MiyazakiJoe Hisaishi
16The Secret World of Arrietty7 сарын 17, 2010Hiromasa YonebayashiHayao Miyazaki and Keiko NiwaCécile Corbel
17From Up on Poppy Hill ✅7 сарын 16, 2011Gorō MiyazakiSatoshi Takebe
18✅้ The Wind Rises[14]7 сарын 20, 2013Hayao MiyazakiHayao MiyazakiJoe Hisaishi
19✅ The Tale of Princess Kaguya[14]11 сарын 23, 2013Isao TakahataIsao Takahata and Riko SakaguchiYoshiaki Nishimura, Toshio Suzuki and Seiichiro Ujiie

Гарах гэж буй /гарчихсан/

20✅ When Marnie Was There[15]Summer 2014Hiromasa YonebayashiHiromasa Yonebayashi, Keiko Niwa and Masashi AndoToshio SuzukiTakatsugu Muramatsu

Телевиз

Ocean Waves5 сарын 5, 1993Tomomi MochizukiKaori NakamuraToshio Suzuki, Nozomu Takahashi and Seiji OkudaShigeru Nagata

Олон ангит анимэ
  • Sanzoku no Musume Rōnya (2014), director Gorō Miyazaki, based on Ronia, the Robber's Daughter by Astrid Lindgren. Animation production by Polygon Pictures, co-produced by Studio Ghibli.

Дууны клип (телевиз, театрын)

  • "On Your Mark" (1995) (a promotional music video for Chage & Aska directed by Hayao Miyazaki)
  • "Portable Airport" (2004) (a music video created by Studio Kajino for Capsule directed by Yoshiyuki Momose)
  • "Space Station No. 9" (2004) (a music video created by Studio Kajino for Capsule directed by Yoshiyuki Momose)
  • "A Flying City Plan" ("Soratobu Toshikeikaku") (2005) (a music video created by Studio Kajino for Capsule directed by Yoshiyuki Momose)
  • "Doredore no Uta" (2005) (a promotional music video for Meiko Haigou directed by Osamu Tanabe)
  • "Piece" (2009) (a promotional music video for Yui Aragaki directed by Yoshiyuki Momose)


Видео тоглоом

  • Magic Pengel, with Garakuda-Studio and Taito (PlayStation 2, 2002)
  • Ni no Kuni, with Level-5 (Nintendo DS, 2010; PlayStation 3, 2012)


Жибли Студийн нэрд гарсан анимэ бүтээгч ба дүр бүтээгч нар

  • Kitarō Kōsaka (Monster, Master Keaton and Nasu)
  • Masashi Ando (Paranoia Agent and Paprika)
  • Kenichi Yoshida (Overman King Gainer and Eureka Seven)
  • Akihiko Yamashita (Tide-Line Blue, Princess Nine, Strange Dawn, and Relic Armor Legaciam)


Кино (монгол хэл дээрхи) 

Жиблигийн уран бүтээлүүдийг 愛してる - Монголын анимэ сан - аас үзэх боломжтой. Гайхалтай уран бүтээлүүдийг эх хэлээрээ үзэх боломж олгосон миний зүгээс сайтын хамт олондоо туйлийн их талархал илэрхийлье.



Наусикагийн салхит хөндий
Миязаки өөрийн манга дээр сэдэвлэн энэ бүтээлд Салхит хөндийн гүнж Наусикагийн түүхийг хүүрнэнэ. Наусика хүн төрлөхтөний буруу үйлдлээс үүдсэн сүйрэл дэлхийг 1000 жилийн турш аажмаар идэж байдаг. Салхит хөндий бол далайн ойр орших уулсийн дунд оршдог ой модод хөндий юм. Далайн салхи тэдний хорт хийнээс хамгаалдаг. Салхит хөндий хөрш 2 гүрэн хорт ойг устгахаар тэмцэлдэж эхэлснээр салхит хөндий аюулд учирна. Наусика гүнж хэрхэн өөрийн хөндийг хамгаалж буй гайхамшигтай сэтгэл хөдөлгөсөн мөчийг тайлан соёрхоорой.






Арриети
Хэрвээ чи жижигхэн бол дэлхий гэдэг аюултай газар. Арриэти-гийн хувьд ганц айдас нь адал явдлаас хоцрох. 14 настай Арриэти эцэг эхийхээ хамтаар хүний цэцэрлэгийн жижигхэн хэсэгт амьдарна. Тэднийг Зээлэгчид гэдэг бөгөөд тэд сүүдэр дундах амьдралаа үргэлжлүүлэхийн тулд хүнээс юм авч амьдарна. Тэдний оршихуй 12-настай Шоү-г иртэл бараг л нууц байна. Зарим нэг жижиг зүйлс алга болсныг анзаарсан Шоү сэжиглэж эхэлнэ.Тэр түүнтэй уулзсаныхаа дараа нь хэний ч таамаглашгүй нөхөрлөлийг эхлүүлэх болно. Гэхдээ энэ нөхөрлөл нь Арриэти болон тэдний гэрийхэнд аюул учруулна.
                                                  ҮЗЭХ





ХОВЛЫН ХӨДӨЛДӨГ ЦАЙЗ
Софи бол гурван хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аавынхаа малгайны дэлгүүрийг өвлөж авна гэдэгтэй эвлэрсэн тэрээр ямар ч хүсэл мөрөөдөлгүй, сонирхолгүй амьдардаг байсан тэрээр нэг удаа дүүтэйгээ уулзахаар Сесари-гийн дэлгүүрлүү явж байгаад нэгэн тэнгэрээр дүүлдэг сайхан залуутай уулздаг. Тэгэснээр түүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө. 18настайг түүний 90настай болгон Хаулын зүрхэнд шунасан Увьдаст Эм харааснаар Өөрөө явдаг байшингийн эзэн хөөрхөн залуу Хаулын гэрийн үйлчлэгч болно. Тэдний очсоны дараа аймхай, өөртөө итгэлгүй байсан бүсгүй өөрийн маш олон зан чанараа олж нээдэг.
                                            ҮЗЭХ





Кагуяа гүнж
Япон ардын үлгэр "Хулсан сийлбэрчний домог"-оос сэдэвлэн бүтээсэн 2015 оны Оскарын шагнал-Шилдэг хүүхэлдэйн кинонд нэрд дэвшсэн Кагуяа гүнжийн домог. Таныг баярлуулна, уйлуулна. Амьдралын үнэ цэнэ, хамгийн баяртай мөч болон хагацахын гунигыг мэдрүүлэх болно
                                           ҮЗЭХ







When Marnie Was There
Багтраа өвчнөөс болж шаналдаг залуу Анна Сасаки бол их нам гүн, нийтэч биш, өөрийнхөө үе тэнгийнхнээс хол, үүнээс нь болж түүний эцэг эх нь маш их санаа зовдог байв. Түүнд эмч нэгэн зөвлөгөө өгсний дараа, Анна хөдөө явжээ. Тэрхүү газар түүнд тайван амьдрал болон эрүүл мэнд оюун санаанд сайнаар нөлөөлнө гэж боддог байлаа. Тэрээр зураг зурах маш их сонирхолтой байв. Анна зуны өдрүүдээ нагац ах эгчийндээ далайн эргийн ойрх тосгонд өнгөрөөдөг байлаа. Нэгэн өдөр тэрээр гадуур сэлгүүцэн явж байгаад, орхигдсон Марш Хаус гэх харшийг олж дотор нь байсан Марниэ гэгч нууцлагдмал охиноос зугтан одов. Марниэтэй тааралдсанаас хойш Аннаг гэрээсээ гарж шинэ найзтайгаа уулзах хүсэл түүнийг шөнө болгон Марш хаусруу хөтлөх болно. Анна Марш Хаусын нууц үнэнийг бага багаар нээн олох болно. Omoide no Marnie анимэ нь тань д залуу охины аялал болон өөрийгөө нээж мэдэх бас нөхөрлөлийг үзүүлсэн гайхалтай бүтээл юм, тэр энэ зуныг насан туршдаа санаж явах болно.
                                                                                                     ҮЗЭХ

The Perfect World of Kai, Piano Forest
Амамияа Шүүхей эмээгийнх нь бие муудаснаас болж Токёогоос хөдөө рүү нүүдэг. Түүний аав бол алдартай төгөлдөр хуурч ба аав нь Шүүхейг бүр бага Байхаас нь төгөлдөр хуураар хичээллүүлж ирсэн.Сургууль дээр нь хүүхдүүд түүнийг шоолдог байсан тул тэр ойд л төгөлдөр хуураа тоглодог байлаа.Гэвч тэр төгөлдөр хуур нь хараалтай байв: хэрэв чи тогловол, юу ч дуугарахгүй.Хичээлийн дараа, нэг ангийх нь хүүхэд болох Ичиносэ Кай, Шүүхейг ойруу дагуулан явна.Шүүхей тоглохыг оролдсон ч тэр бүтэйлгүйтнэ, гэвч Кай гайхамшигтай ая тоглов.Энэ нь нэгэн хүчирхэг нөхөрлөлийн эхлэл ба хоёр маш өөр хүүгийн хөгжмийн авьяасаа хөгжүүлж байгаа тухай түүх юм.
                                              ҮЗЭХ



Муур буцаж ирсэн нь
1995 онд гарж байсан Зүрхний Шивнээ анимэгээс санаа авж 1999 онд Cat project буюу муурны төсөл хэмээх 20 минутын богино хэмжээний анимэ хийсэн бөгөөд улмаар дахин сайжруулан 2002 онд The Cat Returns буюу муур иргэж ирсэн нь гэх анимэ маань мэндэлсэн билээ.
                                            ҮЗЭХ








ЗҮРХНИЙ ШИВНЭЭ
Шизүкү Цүкишима бол ном унших дуртай ахлах сургуулийн нэг дүгээр ангийн охин. Номын цагаан солиотой мэт уншдаг тэрээр нэг өдөр Номын сангаас авсан номнуудын картыг харж байтал нэгэн жигтэй зүйлийг ажиглана. Энэ бол Сэйжи Амасава гэх хөвгүүн түүний өмнөхөн энэ номнуудыг авч уншсан байлаа.
                                         ҮЗЭХ








ПОНИО
5 настай жаал Сосукэ хувьтай тохиолоор далайн хааны хайртай охин алтан загасны гүнжийг олж авах бөгөөд удалгүй хоёул бие биеэсээ салж хагацашгүй найз нар болсоноор үйл явдал эхэлнэ.
                                                 ҮЗЭХ









НАМУУ ЦЭЦЭГТ ТОЛГОД ДЭЭРЭЭС
1964 онд болох Токиогийн олимпийн бэлтгэлд зориулан буулгахаар болсон сургуулийн клубын барилгыг Ёкохамагийн өсвөр насны сурагчид хамгаалан тэмцэнэ.
                                         ҮЗЭХ









Монноноко гүнж
Киноны үйл явдал Мүромачигийн эрин үеийн сүүлчээр өрнөнө. Залуу дайчин Ашитака ойн савдгууд болон ойн нөөц баялгийг ашиглах хүмүүс хоорондын тэмцлийн гэрч болно.
                                           ҮЗЭХ









ДАЛХИ БОСОХОД...
Жироу нисэхийг бас онгоцны үзэсгэлэнтэй загвар гаргахыг хүсдэг нэгэн.1927 онд тэрбээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд , Японы ерөнхий агаарын Флотын ангид Инженерээр элсдэг.Түүний суут ухаан удалгүй танигдаж , дэлхийн номер нэг онгоцны загвар зохион бүтээгч болдог.Энэхүү бүрэн хэмжээний Анимэ кинонд Жироугийн бүхий л амьдрал, Наокод өгсөн хайр , түүний их сургуульд өнгөрөөсөн хугацаа.
                                                  ҮЗЭХ






пОРКО РОССО
"Улаан гахай" бол Хаяао Миязакигийн 6 дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино бөгөөд нислэгийн технологийн түүхэнд хүндлэл үзүүлсэн киноных нь нэг ажээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед тулалдаж явсан нисгэгч хараалаас болоод гахай толгойтой болсон ч зоримогоор тэнгэрийн дээрэмчдийг мөшгиж баривчлахдаа гаргууд нэгэн юм.
                                                  ҮЗЭХ





ТЭНГЭРИЙН ЦАЙЗ
Шита хэмээх өнчин охин нууцлаг талстыг өвлөсөөр иржээ. Гэвч энэ талст нь түүнийг домгийн тэнгэрийн хаант улс Лапутатай холбогдоход хүргэх агаад түүний талстын араас хөөх тэнгэрийн дээрэмчид, арми, мөн Муска хэмээх хорон санаат байх болно.
                                              ҮЗЭХ








САЛХИАР ТУУГДАГСАД
Бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхэлдэйн киноны нэг, ашиг орлогоороо Япон улсын хамгийн их амжилтыг олсон энэ кино Берлиний кино наадмын дээд шагналыг хүртэж шилдэг хүүхэлдэйн кино төрөлд Оскар хүртсэн. Миязаки өөрийн найз продюсер Сэйжи Окудагийн 10 настай охиныг хараад зохиолыг бичиж эхэлсэн гэдэг. Кинонд 10 настай охин Чихирогийн эцэг эхийг Юбаба шулам гахай болгон хувиргах тул угаалгын газарт нь ажиллаж эцэг эх, мөн өөрийгөө чөлөөлөхийг хичээнэ.
                                            ҮЗЭХ






МИНИЙ ХӨРШ ТОТОРО
Мэй Сацуки хоёр аавтайгаа хамт хөдөө тосгонд нүүж ирнэ. Түүний ээж нь өвчиний улмаас эмнэлэгт байга бөгөөд тэдний ойролцоох ой модонд Тоторо нэртэй савдаг амьдардаг ба Мэй Сацуки хоёр түүнтэй найзлаж эхэлсэнээр олон олон сонирхолтой зүйл тохиолдох болно.
                                               ҮЗЭХ







КИКИ-ГИЙН ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Кики бол шулмас болхоор суралцаж байгаа авхайлж самбаа сайтай охин бөгөөд тэр сайн шулмас болхын тулд өөр хот руу явах болно. Тэр явахдаа ганцхан өөрийн муур болох Жижи г авч явдаг. Тэр шинэ хотод очоод 1 талхны дэлгүүр агаарын хүргэлтийн үйлчилгээ хийх болно мөн тэр өөрийн байх газарыг олох болов уу?
                                             ҮЗЭХ







үргэжлэл бий...

Comments

Popular posts from this blog

Интерьер дизайн гэж юу вэ?

Бакалаврын дипломын төсөл

Хэрхэн 3DS MAX 2016-2019 үнэгүй татаж авах вэ?